Samsung Galaxy төхөөрөмжүүдийн хамтын хүч
Galaxy төхөөрөмжүүд хоорондоо төгс холбогдон ажилладаг ба харилцах, ажиллах, тоглох, эрүүл мэнддээ анхаарах шинэ арга замыг нээнэ. 1
Хоорондоо нийцтэй байдлын асуудлуудыг өнгөрсөнд нь үлдээ. Galaxy төхөөрөмжүүд нь хоорондоо холбогдон ажиллахад зориулагдсан. Ухаалаг телевиз эсвэл Galaxy Tab-аасаа видео дуудлага хийхээс эхлээд файлууд хуваалцах, багтайгаа хамтран ажиллах хүртэл Galaxy үүнийг хялбар болгодог.
Ойр байрлах төхөөрөмжүүд
Samsung төхөөрөмжүүдээ амархан илрүүлж холбоорой
Төхөөрөмжүүдийн хооронд ямар функцүүд ашиглах боломжтойгоо мэдэхгүй байна уу? Nearby Devices функцийн тусламжтайгаар ойр орчмын төхөөрөмжүүдээ нэг дор хараад, drag & drop аргаар хялбархан холбож, боломжит функцүүдийг шууд шалгаарай. Мэдээж функцүүдийг ажиллуулж эсвэл тохиргоог өөрчлөх ч боломжтой! 2
(+ дарж яаж ашиглах зааврыг харна уу)
Дурын төхөөрөмж рүү файл шэйрлэх боломж
Төхөөрөмж хоорондын холболтод асуудал гарна гэж санаа зовох шаардлагагүй. Galaxy таны контентыг хаашаа явуулахыг хүснэ, тийш явуулна.
Storage Share
Гар утасны файлуудыг Galaxy Book дээр төвөггүй нээгээрэй
Гар утсан дээрх зураг, видео эсвэл баримт бичгийн файлуудаа Galaxy Book дээр үзэх бүртээ кабель залгах шаардлагатай болдог нь төвөгтэй санагдаж байсан уу? Одоо та ямар ч кабельгүйгээр гар утсан дээрх файлууддаа хялбархан нэвтэрч, шууд дамжуулан үзэх боломжтой боллоо! 4
(+ дарж яаж ашиглах зааврыг харна уу)
Smart View
Утсаа телевизортоо холбоорой. Хувийн нууцаа хадгалах боломжтой.
Smart View нь дэлгэцээ аюулгүйгээр толилуулах боломжийг олгож, таны хувийн мессежийг нууцлалтай хадгална. "Cast app only" функцээр та утасныхаа дэлгэцийг телевиз эсвэл бусад төхөөрөмж дээр хуваалцахын зэрэгцээ утсаа өөр ажилд ашиглаж болно.5
(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)
Урьд өмнө байгаагүй хялбар аргаар холбогд
Galaxy-ийн нээлттэй экосистемд нээлттэй харилцах хялбархан боллоо.
Video Call Transfer
Ярилц, үз, хамтдаа хөгжилд
Утсаар ярингаа, Яриагаа машины зогсоолоос зочны өрөө хүртэл нэг товч дараад үргэлжлүүлээрэй. Утсаа таблет руугаа хялбархан холбож, явах шаардлагатай үедээ яриагаа утсандаа буцаан шилжүүлээрэй.6
Өөр төхөөрөмжөөр залгах
Орж ирсэн дуудлагыг бүү алд.
Хэрэв та Galaxy Tab эсвэл компьютер дээр ажиллаж байгаа бол таны холбогдсон Galaxy утас дуудлагыг тань дамжуулж, та хэзээд мэдээлэлтэй байна. 7
(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)
Samsung Galaxy-тай бүтээмжээ
нэмэгдүүлээрэй
Galaxy төхөөрөмжүүдийг холбосноор та хаана ч байсан үр ашигтай, ажлаа амжуулах ажлын орчин бүрдүүлж чадна.
Windows -тэйгээ холбоорой
Таны утсан дээр байгаа зүйлс одоо таны компьютерт байна.
Link to Windows-тэй хамтран ажиллах шинэ түвшинд хүрээрэй. Олон төхөөрөмжийн хооронд мессеж болон аппликэйшнүүдийг сольж ажиллахын оронд бүгдийг нэг компьютерийн дэлгэц дээр зэрэгцүүлэн харуулна уу. Таны ажлын үргэлжлэл илүү амар болно — Сүүлийн Аппликэйшнүүд болон Сүүлийн Вэбсайтууд нь таны утсан дээр хийсэн хамгийн сүүлд ашигласан аппликэйшнүүд болон хайлтуудыг шууд компьютерт тань харуулна. 8
(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)
Хоёр Дахь Дэлгэц
Дижитал ажлын талбараа өргөжүүлээрэй
Galaxy Tab-аа хоёр дахь дэлгэц болгон ашиглаж, бүтээмжээ нэмэгдүүлээрэй. Second Screen PC апп нь таны компьютерын дэлгэцийг Galaxy Tab руу өргөжүүлж, утсан эсвэл утасгүй холболтоор нэмэлт ажлын орчин бүрдүүлэх боломжийг олгоно. Гайхалтай санаанууд төрж байна уу? S Pen ашиглан санаагаа тэмдэглэж, зурж, хөгжүүлэн бодит болгоорой.9
(дарж ашиглах аргыг үзэх)
Samsung Notes
Samsung Notes ашиглан хаана ч байсан хамтран ажиллана уу
Samsung Notes-ийн тусламжтайгаар таны тэмдэглэлүүд Samsung Cloud-ээр дамжуулан Galaxy төхөөрөмжүүд дээр тань автоматаар sync хийгдэж, тэмдэглэл хөтлөх үйл явцыг илүү жигд, хялбар болгодог. Хүнтэй хамтарч юм хийх хэрэгтэй юу? Зүгээр л шинэ тэмдэглэл үүсгээд, холбоосоо хуваалцаж, бусад хүмүүсийг үзэж, edit хийхээр урь.10
Олон төрлийн удирдлага
Төхөөрөмжүүдийг удирдах нь маш амархан.
Multi Control-ийн тусламжтай Galaxy төхөөрөмжүүд дээр үр дүнтэй олон зүйлийг гүйцэтгээрэй — Galaxy Book, Galaxy Tab, Galaxy ухаалаг утас, ухаалаг дэлгэц эсвэл телевизор дээр нэг л хулгана, гар эсвэл trackpad ашиглан олон төхөөрөмжийн хооронд чөлөөтэй чирж буулгах боломжтой. Нэгээс нөгөө төхөөрөмж рүү саадгүй шилжиж, ажлаа хурууныхаа үзүүрээр л гүйцэтгээрэй.11
(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)
Samsung Galaxy үйлчилгээг ашиглан амьдралаа ухаалаг, эрүүл болго
Таны Galaxy Watch болон Galaxy утас нь нэг хүчирхэг холбогдсон баг болж ажилладаг.
Find My Phone
Утсаа орхиход санаа зовох хэрэггүй
Утсаа олохгүй байна уу? "Find My Phone" функцээр дамжуулан холбосон цагаар залгана уу. Хэрэв энэ нь хамрах хүрээнээс гадуур, Bluetooth-ээс салгагдсан бол Samsung Find-г ашиглан газрын зураг дээрх утасныхаа байршлыг харж, утсандаа дохио дуугаргана уу.18
(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)
Зугаа цэнгэлийг хязгааргүй сайхан өнгөрүүлээрэй
Galaxy нь дуртай хөгжим, шоугаа хуваалцах, хайх, үзэхэд хялбар болгодог.
Media output
Юмнуудын хооронд шилжих үедээ ч хөгжмөө тоглуулж байгаарай
Хөгжмөө үргэлжлүүлэн сонсмоор байна уу? Зүгээр л Quick Panel дээрх Media Output-ийг нээгээд Galaxy Buds, Bluetooth эсвэл Wi-Fi чанга яригчуудаар үргэлжлүүлэн сонсоорой. Мөн бүх төхөөрөмжүүдээ нэг дэлгэцээс хянах боломжтой. Түүнчлэн хоёр буюу түүнээс дээш Wi-Fi чанга яригчийг нэгэн зэрэг холбож, хөгжмөө төгс уялдаатайгаар ашиглаж болно. Samsung Galaxy ухаалаг утсаараа энтертайнментаа улам сайжруулаарай. 19
(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)
Auto Switch
Киноноос дуудлагад автоматаар шилжээрэй.
Таны Galaxy Tab дээр Galaxy Buds-аа ашиглан кино үзэж байтал гэнэт утсанд чинь дуудлага ирлээ гэж бодъё. Auto Switch нь таны Galaxy Buds-ыг шууд утсанд холбож, Buds-аасаа дуудлагыг хариулах боломжтой болгоно. Дуудлага дуусмагц таны Buds дахин кино руу тань холбогдоно.20
(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)
Автомат Hotspot
Та хаана ч байсан, шууд онлайнаар холбогдоорой
Автомат Hotspot-ийн тусламжтайгаар таны Galaxy Таб утасны hotspot-д холбогдсон хэвээр байх бөгөөд хэрэгтэй үед Wi-Fi-г автоматаар асаана.21
(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)
Galaxy бүтээгдэхүүнүүд
Ганцаараа гоё.
Гэхдээ олуулаа
бол бүр ч гоё.
Galaxy-ийн бусад төхөөрөмжүүдтэй танилцъя.
- Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан. Бодит UI өөр байж болно.
- Төхөөрөмжийг тусад нь худалдана. Боломжтой төхөөрөмжүүд улс, бүс нутаг болон оператораас хамааран өөр өөр байж болно.
- Боломжит функцүүд нь төхөөрөмжийн загвар, улс, бүс нутаг, оператор эсвэл One UI хувилбараас хамааран өөр өөр байж болно.
- Nearby devices функцийг ашиглахын тулд дараах нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай.
- Функцийн боломжит байдал: Утас, таблет эсвэл PC ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх бөгөөд Wi-Fi болон Bluetooth аль аль нь асаалттай байх ёстой. Galaxy утас, таблетууд нь One UI 7 эсвэл түүнээс дээш хувилбартай байх хэрэгтэй. Galaxy Book-д Nearby devices аппликейшн Microsoft Store-оос суулгасан байх шаардлагатай бөгөөд дараах программ хангамжийн хувилбарууд шаардлагатай: Samsung Settings 6.0 эсвэл түүнээс дээш (Arm), Samsung Continuity Service 1.13 эсвэл түүнээс дээш.
- Илрүүлэх боломжтой төхөөрөмжүүд: Доорх нөхцөлийг хангасан төхөөрөмжүүд Quick panel дээрх Nearby devices товчийг дармагц илэрнэ. Galaxy утас болон таблет: Ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх ба Bluetooth асаалттай байх ёстой. Бүх функцүүдийг ашиглахын тулд One UI 7 эсвэл түүнээс дээш хувилбар шаардлагатай. Хэрэв утас эсвэл таблет One UI 4.1.1 болон Continuity Service 1.2.27 эсвэл түүнээс дээш хувилбартай бол хязгаарлагдмал функцүүд ашиглах боломжтой.
Galaxy Book: Ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх, Bluetooth асаалттай байх бөгөөд Samsung Settings 6.0 эсвэл түүнээс дээш (Arm), Samsung Continuity Service 1.13 эсвэл түүнээс дээш хувилбарыг шаарддаг. Samsung тв, ухаалаг дэлгэц болон прожекторууд: Төхөөрөмж асаалттай байх бөгөөд өмнө нь Smart View эсвэл DeX ашиглан энэ утас/таблеттай нэг удаа холбогдсон байх шаардлагатай. Зөвхөн 2016 оноос хойш гарсан ТВ-үүдийг дэмжинэ. Galaxy Book төхөөрөмж дээр илрэхгүй. Galaxy Buds, ухаалаг цаг, фитнес оосор, бөгж: Bluetooth-оор энэ утсанд хослуулсан байх шаардлагатай. Bluetooth асаалттай байх ёстой. Galaxy Buds-ийг кейснээс гаргах эсвэл кейсийг онгойлгосон байх ёстой. Galaxy Watch4 болон түүнээс дээш хувилбаруудыг дэмжинэ. Цаг, оосор болон бөгжнүүд Galaxy Book эсвэл таблет дээр илрэхгүй.
- One UI 2.1 эсвэл түүнээс дээш хувилбар, Android OS 10 (Q OS) эсвэл түүнээс дээш хувилбартай төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой. Дэмжигдсэн PC төхөөрөмжүүдэд 2020 оноос хойш гарсан Qualcomm суурьтай Galaxy Book болон бусад үйлдвэрлэгчдийн Intel Bluetooth/Wi-Fi драйвертай Windows PC-үүд (OS: Windows 10 2004 хувилбар эсвэл түүнээс дээш, Bluetooth драйвер: Intel 22.50.02 эсвэл түүнээс дээш хувилбар, Wi-Fi драйвер: Intel 22.50.07 эсвэл түүнээс дээш хувилбар) орно. Quick Share функцийг ашиглахын тулд Bluetooth болон Wi-Fi холболт шаардлагатай. Quick Share-аар нэгэн зэрэг хуваалцах боломжтой төхөөрөмжүүдийн тоо нь хуваалцагч төхөөрөмжийн Wi-Fi чипийн техник хангамжаас шалтгаалан өөр өөр байж болно. Бодит хурд нь төхөөрөмж, сүлжээний нөхцөл болон хэрэглэгчийн орчноос хамааран өөрчлөгдөж болно. QR код болон контакт ашиглан файл хуваалцах үед нэг удаад хамгийн ихдээ 1,000 файлыг дамжуулах боломжтой. Нэгж файл болон өдрийн нийт хуваалцах дээд хэмжээ тус бүр 10GB байна. Хуваалцах холбоос нь хоёр хоногийн дараа хүчингүй болно. Илгээгчийн төхөөрөмж Samsung бүртгэл шаарддаг бөгөөд илгээгч болон хүлээн авагч хоёр төхөөрөмж хоёулаа интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
- Бүх төхөөрөмжүүд ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх бөгөөд Wi-Fi болон Bluetooth аль аль нь асаалттай байх шаардлагатай. Энэ функцийг ашиглахын тулд One UI 7 эсвэл түүнээс дээш хувилбар болон 5.15 эсвэл түүнээс дээш Kernel хувилбартай Galaxy ухаалаг утас, таблетууд болон Intel суурьтай Galaxy Book2 эсвэл түүнээс хойших загварууд, Arm суурьтай Galaxy Book4 эсвэл түүнээс хойших загварууд шаардлагатай. Функцийг ашиглах боломжтой эсэх нь бүс нутаг болон төхөөрөмжийн загвараас хамааран өөр өөр байж болно.
- Smart View нь зөвхөн Miracast дэмждэг ухаалаг ТВ, Galaxy ухаалаг утас болон таблетууд дээр ажиллана. App Cast-ийг ашиглах боломжтой эсэх нь төхөөрөмж, аппликейшн болон улс/бүс нутаг бүрээс хамааран өөр өөр байж болно.
- Google Meet нь Google -ийн барааны тэмдэгт болно. Энэ функц нь ижил Google бүртгэлд нэвтэрсэн Galaxy төхөөрөмжүүд (ухаалаг утас, таблет) дээр ашиглах боломжтой. Уг функцийг зөвхөн групп дуудлагад ашиглах боломжтой. Бичлэгийн дүрсний чанар нь оролцогчдын тоо болон сүлжээний нөхцөлөөс хамаарч өөрчлөгдөж болно. Энэхүү функц нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.
- Call on other devices функцийг ашиглахын тулд төхөөрөмжүүд ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх ба анх тохиргооны хэсэгт хооронд нь хослуулсан байх шаардлагатай. Ингэснээр төхөөрөмжүүд автоматаар холбогдоно. Энэ функц нь Android P болон түүнээс дээш хувилбартай, 3GB ба түүнээс дээш RAM-тай Samsung төхөөрөмжүүдэд боломжтой. Мөн Windows 10 (1809 хувилбар эсвэл түүнээс дээш) үйлдлийн системтэй PC, One UI 5.0 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy Book болон One UI 5.0 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy ухаалаг утсанд боломжтой. Үйлчилгээний функцийн нэвтрүүлэх хугацаа бүс нутаг, оператор болон төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно.
- Хэрэглэгчид Samsung Galaxy төхөөрөмжөө Windows PC-тээ холбохын тулд мобайл төхөөрөмж дээрээ 'Link to Windows'-ийг ашиглаж, PC дээрээ Microsoft Phone Link аппликейшныг ашиглан тохиргооны зааврыг дагаж, мөн ижил Microsoft бүртгэлд нэвтэрсэн байх шаардлагатай. Link to Windows нь зарим Samsung Galaxy төхөөрөмжид урьдчилан суулгагдсан байдаг. Таблетууд One UI 5.1.1 эсвэл түүнээс дээш хувилбарыг шаарддаг. PC (Microsoft Phone Link апп) нь Windows 10 эсвэл түүнээс дээш хувилбартай байх шаардлагатай. Microsoft Phone Link нь Samsung Galaxy төхөөрөмж болон PC-г ижил Wi-Fi сүлжээнд холбохыг зөвлөж байна. Зарим мобайл аппликейшн бусад дэлгэц дээр контент хуваалцахыг хязгаарлах боломжтой. Зарим холбоотой функцүүд төхөөрөмжөөс шалтгаалан ялгаатай байж болно. Таблетуудад Call/Message функцүүд ороогүй. 'Recent Websites' функц нь зөвхөн Samsung Internet аппыг ашиглаж байгаа One UI 3.1.1 эсвэл түүнээс дээш хувилбартай Samsung Galaxy ухаалаг утас (Galaxy S, Note, Z Fold, Z Flip загварууд), One UI 5.1.1 эсвэл түүнээс дээш хувилбартай таблет (зөвхөн Tab S загваруудад, Tab FE болон Tab Lite загваруудад боломжгүй) болон Windows 10 20H1 эсвэл түүнээс дээш хувилбартай PC дээр ашиглах боломжтой. Microsoft Phone Link/Link to Windows/Samsung Internet-ийн хамгийн сүүлийн хувилбаруудыг суулгасан байх шаардлагатай.
- Second Screen функц нь One UI 5.1.1 болон түүнээс дээш хувилбартай Galaxy Tab S7 болон түүнээс хойших бүх Tab S цувралын таблетууд болон Active4 Pro, Active5 таблетууд дээр ажиллана. (One UI 6.1.1 эсвэл түүнээс дээш хувилбарыг ашиглахыг зөвлөж байна.) Galaxy Tab болон Galaxy Book дээр ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх шаардлагатай бөгөөд ингэснээр Galaxy Tab дээр Second Screen-ийг гараар асаахгүйгээр шууд PC-ээс эхлүүлэх боломжтой. Wireless Display дэмждэг, Windows 10 20H2 эсвэл түүнээс дээш хувилбартай PC шаардлагатай.
- Төхөөрөмжүүдийн хооронд Samsung Notes-ийг ерөнхий байдлаар ашиглахын тулд сүлжээ эсвэл Wi-Fi холболт шаардлагатай. Бүх төхөөрөмжүүд ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх ёстой. Зүүдэг төхөөрөмжүүд дээр ашиглах боломжгүй. Хамтран ажиллах (групп) горимоор хуваалцсан тэмдэглэл дээр ажиллах боломж нь зөвхөн Android O эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблетуудад боломжтой. Samsung Notes аппликейшний хамгийн сүүлийн хувилбарыг суулгасан байх шаардлагатай.
- Төхөөрөмж бүр ижил Samsung бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд ижил Wi-Fi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Multi control функц нь One UI 5.1.1 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблетуудад, 2021 оноос хойш гарсан Samsung Settings v1.5 (Intel) эсвэл Samsung Settings v3.3 (ARM) хувилбартай Galaxy Book цуврал төхөөрөмжүүдэд, мөн 2024 оны ТВ болон 2024 оны Smart Monitor-д дэмжигдэнэ. Зарим функцүүд (жишээ нь Copy & Paste болон Drag & Drop) зарим төхөөрөмж эсвэл аппликейшн дээр боломжгүй байж болно. Функцийг ашиглах боломжтой эсэх нь бүс нутаг бүрээс хамааран ялгаатай (Жишээ нь: БНХАУ-д боломжгүй) байж болно.
- Samsung Health аппликейшний 6.24 эсвэл түүнээс дээш хувилбар шаардлагатай.
- Galaxy Watch7 нь Android 11 үйлдлийн системтэй Samsung Galaxy ухаалаг утастай хослуулах шаардлагатай.
- Samsung Health дахь бүх мэдээлэл нь зөвхөн биеийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг дэмжих зориулалттай. Зөвлөмжүүд нь зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдсан болно. Энэ мэдээллийг аливаа эмнэлгийн нөхцөл байдал эсвэл нойрны эмгэгийг илрүүлэх, оношлох эсвэл эмчлэхэд ашиглах зорилготой биш. Зөвлөгөө авахын тулд мэргэжлийн эмчид хандаарай. UX/UI нь программ хангамжийн хувилбар, төхөөрөмжийн загвар, бүс нутаг болон бусад хүчин зүйлсээс хамааран өөр өөр байж болно..
- Energy score болон Wellness tips нь Android 11 эсвэл түүнээс дээш хувилбартай Android ухаалаг утаснууд дээр ажиллах бөгөөд Samsung Health аппликейшний 6.27 эсвэл түүнээс дээш хувилбар шаардлагатай.
- Energy score - ийг шалгахын тулд Samsung Galaxy Watch (Galaxy Watch4 цуврал болон түүнээс хойших загварууд, Galaxy Fit3-ийг эс тооцно) эсвэл Samsung Galaxy Ring-ээс хянасан эрүүл мэндийн өгөгдлийг Samsung Health аппликейшнтэй синк хийх шаардлагатай. Хамгийн багадаа өмнөх өдрийн идэвхтэй хөдөлгөөн, нойр болон унтаж байх үеийн зүрхний цохилтын өгөгдөл шаардлагатай.
- AGEs (Advanced Glycation End-products) үзүүлэлтийг Galaxy Watch7 цуврал болон түүнээс хойших загварууд хэмждэг. (Лабораторийн функц) AGEs индекс нь Galaxy Watch7 цувралын оптик био-сигнал мэдрэгчийг ашигладаг бөгөөд IEC62471 аюулгүй байдлын стандартын хүрээнд ажилладаг. Гэсэн хэдий ч гэрэлд мэдрэмтгий арьстай хүмүүс арьсны өнгө өөрчлөгдөх, тууралт гарах зэрэг сөрөг урвал үзүүлэх боломжтой. Хэрэв гэрэлд мэдрэг шинж тэмдэг илэрвэл энэ функцийг ашиглахаас зайлсхийхийг зөвлөж байна.
- Samsung Find (Find My Phone) функц нь Wear OS бүхий Galaxy Watch болон Android 10 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy ухаалаг утаснууд дээр дэмжигддэг. Хосолсон ухаалаг утас нь Samsung бүртгэлд нэвтэрсэн байх шаардлагатай.
- Find My Phone дуудлага өгөх болон газрын зураг дээр Ringing функцүүд нь Bluetooth холбогдсон, ойрын зайнд байгаа үед дэмжигддэг. Ringing on Map функцийг алсаас идэвхжүүлэх боломжтой.
- Алсаас идэвхжүүлэхийн тулд таны цаг Wi-Fi эсвэл мобайл дата сүлжээнд холбогдсон байх ёстой. Цаг болон ухаалаг утас хоёулаа ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх бөгөөд байршлын мэдээлэлд хандах эрхийг зөвшөөрсөн байх шаардлагатай.
- Media Output дээр Wi-Fi чанга яригчийг холбохын тулд чанга яригч нь Chromecast-ийг дэмждэг байх бөгөөд One UI 5.1 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy төхөөрөмж дээр ашиглах боломжтой байх шаардлагатай. Wi-Fi чанга яригч болон Galaxy төхөөрөмж хоёулаа ижил Wi-Fi сүлжээнд холбогдсон байх ёстой. Bluetooth чанга яригч болон Buds төхөөрөмжүүдийг Media Output ашиглахын тулд хослуулах (pairing) горимд оруулсан байх шаардлагатай.
- Auto Switch функц нь зөвхөн One UI 4.1.1 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблетуудад, Galaxy Watch4 цуврал болон түүнээс хойших загварууд дээр, 2022 оноос хойш гарсан Samsung телевизорууд болон One UI 6.0 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy Book загваруудад боломжтой. Auto Switch функцийг ашиглахын тулд Galaxy Buds-ийг Galaxy ухаалаг утас, таблет, цаг, телевизор эсвэл Book-той ядаж нэг удаа хослуулсан байх шаардлагатай. Auto Switch функц нь зөвхөн Buds2 Pro, Buds3 болон Buds3 Pro дээр дэмжигддэг бөгөөд бусад загваруудад боломжгүй. Зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх ба Bluetooth болон Wi-Fi хоёулаа асаалттай байх шаардлагатай
- Гар утсан дээрх мобайл hotspot-ийг ашиглах боломжтой эсэх нь операторын бодлогоос хамаарч өөр өөр байж болно. Бүх төхөөрөмжүүд ижил Samsung бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагатай. Утас мобайл сүлжээнд холбогдсон байх ёстой.