One UI 7-д шинээр юу нэмэгдсэнийг харцгаая
One UI 7 танд Galaxy AI-тай хослон урьд байгаагүйгээр хялбар, чөлөөтэй ажиллах эрх чөлөөг өгнө. Харилцаагаа шинэ түвшинд хүргэж, бүтээлч байдлаа бүрэн нээж, бүхнийг өөрийн хяналтад аваарай..
Galaxy AI
Мэргэжлийн түвшинд бичээрэй
Galaxy AI-г ашиглан бичгийн ажилдаа хялбархан тусламж аваарай — текст сонгох үед гарч ирэх 4 одтой дүрсийг товшиход л хангалттай. Үг үсэг, дүрмийг засах, өнгө аясыг өөрчлөх, товчлох эсвэл формат тохируулах зэрэг бүгд боломжтой. Та товч санаа бичээд үлдсэн хэсгийг AI-д даатгаж ч болно.1
Бичигдсэн дуудлагыг хөрвүүлж, товчлон хураангуйлна.
Samsung Phone апп-аар бичигдсэн дуудлагын агуулгыг харахад урьд өмнөхөөсөө илүү хялбар болсон. Recents дэлгэц дээр бүх яриаг текст хувилбараар харах эсвэл товчилсон байдлаар хурдан шалгах боломжтой.2,3,4,5
Видеонууд дээрх дууг арилгах эсвэл тохируулах
Audio Eraser нь таны видеоны дууг төгс болгоход тусална. Салхи, олон нийтийн шуугиан зэрэг хүсээгүй дуу чимээг хялбархан арилгаарай. 6,7
Зургийг хялбархан үүсгээрэй
Drawing Assist ашиглан хөгжилтэй зургуудыг урьд өмнөхөөсөө илүү хялбар бүтээ. Энгийн ноорог зургаас эхэлж, зураг нэмэх эсвэл зүгээр л юу зурахыг хүсэж буйгаа бич. Та төрөл бүрийн хэв маягаар зураг үүсгэх боломжтой.8
Веб хуудасны онцлох хэсгүүдийг дуугаар уншуулах
Samsung Internet хөтөч ашиглан нийтлэл, веб сайтын онцлох хэсгүүдийг сонсох эсвэл мэдээний веб сайтын гол мэдээг дарааллаар нь энгийнээр сонсох боломжтой.9
Зарим веб сайт дэмжигдэхгүй байж болно
AI сонголт ашиглан дэлгэцийн хэсгийг сонгоход, сонголтод үндэслэн хэрэгтэй үйлдлүүдийг санал болгоно. Хэрэв сонгосон хэсэгт үйл явдлын мэдээлэл байвал түүнийг календарьд нэмэх сонголт гарна. Зураг сонгосон тохиолдолд зураг засварлах боломжуудыг автоматаар санал болгоно.
Тохиргооны цэсэд илүү ухаалаг хайлт хийгээрэй
AI ашиглан эх хэлээрээ хайлт хийж хэрэгтэй зүйлээ олох нь илүү хялбар болсон. Тохиргоонд хайлт хийх үед олохыг хүссэн тохиргооны нэрийг тодорхой мэдэхгүй байсан ч илүү нарийвчилсан, холбогдох үр дүнг авах боломжтой болсон.10
AI функцүүдийг хурдан шуурхай ашиглаарай
Ямар ч аппликейшн ашиглаж байсан хамаагүй, Galaxy AI функцүүдийг одоо хурдан гүйлгэлтээр ашиглах боломжтой. Дэлгэцийн ирмэгээс дотогш гүйлгэж Apps Edge самбарыг нээхэд, хэрэгтэй Galaxy AI функцүүд самбарын дээд хэсэгт харагдана.
Google-ийн тусламжтайгаар хэрэгтэй мэдээлэлд хялбархан хандаарай
Хажуугийн товчийг удаан дарж Google Gemini-д хандаарай
Апп ашиглахгүйгээр Google Gemini-д хандахын тулд хажуугийн товчийг удаан дарна уу. Мөн Settings хэсгээс AI туслахууддаа хэрхэн хандах аргыг тохируулах боломжтой. 11
*БНХАУ, ОХУ, БНБУ, Хонконг болон Макаод ашиглах боломжгүй.
Нэг хүсэлтээр олон даалгаврыг зэрэг гүйцэтгээрэй
Google Gemini нь одоо Calendar, Notes, Reminder, Clock зэрэг Samsung аппликейшнүүдтэй төгс нэгтгэгдсэн. Эдгээр аппликейшнд Gemini-ээс авсан мэдээллийг ашиглан нэг энгийн командыг өгөх замаар олон даалгаврыг гүйцэтгэх боломжтой. Жишээлбэл, Google Gemini-ээс YouTube видеоны талаар асууж, үр дүнг Samsung Notes-д хадгалуулах эсвэл дуртай спортын багийнхаа тоглолтын хуваарийг хайж олоод Calendar дээрээ нэмэхийг туршаад үзээрэй.11
*БНХАУ, ОХУ, БНБУ, Хонконг болон Макаод ашиглах боломжгүй.
Дугуйлаад ол. Сонсоод ол.
Circle to Search with Google нь дэлгэц дээрх дурын зүйл дээр тойрог зурж, AI Overviews-ийн тусламжтайгаар мэдээллийг хормын дотор хайх боломжийг олгоно. Зураг, видео, эсвэл текст гээд юу ч байсан зүгээр л дугуйлахад мэдээлэл шууд гарч ирнэ. Бүр яг тухайн агшинд сонсогдож буй дууг ч апп хооронд шилжихгүйгээр хайх боломжтой.12
Илүү өвөрмөц, зоримог өнгө төрх
Сайжруулсан харагдах байдал
Нэг түвшинд илүү ухаалаг, өвөрмөц төрхийг мэдэр. One UI 7 нь товчлуурууд, цэсүүд, мэдэгдэл болон удирдлагын самбар зэрэг гол элементүүдийг гайхалтай шинэчлэн, илүү уялдаа холбоотой, дугуй хэлбэртэй, зөөлөн мэдрэмж бүхий дизайныг танилцуулж байна. Шинэ өнгөний сонголт, хөдлөх эффектүүд мөн One UI - ийн онцгой бүдгэрүүлэх эффект нь мэдээллийн зэрэглэлийг илүү тодруулж, анхаарлыг чухал зүйлд төвлөрүүлдэг.
Шинэчлэгдсэн Нүүр дэлгэц
Шинэ дүр төрхтэй аппликейшн иконууд таны Home дэлгэц дээр илүү шинэлэг, содон харагдана. Шинэ визуал метафорууд болон өнгөний схем нь шаардлагатай апп-аа илүү хурдан танихад тусална. Widget-үүд бүрэн шинэчлэгдэж, илүү өнгөлөг зураг, уялдаа сайтай байрлалаар дахин бүтээгдсэн. Мөн Home дэлгэц дээрх хавтаснуудыг томруулж, хавтсыг нээхгүйгээр апп-аа шууд ажиллуулах боломжтой болсон.
Хялбаршуулсан Home дэлгэцийн торлолт
Home дэлгэц урьдынхаасаа бүр ч гоёмсог боллоо. Шинэ стандарт торон бүтэц нь бүх элементүүдийг тэгш хэмтэй байлгаж, One UI-ийн Виджетүүдийг стандарт хэмжээгээр илүү хялбар ашиглах боломжийг олгож байна.
Сайжруулсан Home дэлгэцийн хэвтээ харагдац
Гар утсаа хэвтээ байрлуулсан ч Үндсэн дэлгэц илүү жигд харагдах болно. Виджетүүд одоо хэвтээ харагдах үед ижил харьцаатай болсон бөгөөд текст тайлбарууд тэмдгүүдийн хажууд биш доод талд нь байрлах болсон.13
Аппликейшн болон виджетийнхээ хэв маягийг өөрчлөөрэй
Home дэлгэцээ өөрийн хүссэнээр тохируул. Аппын icon-уудын хэмжээг өөрчлөх, нэрийг нь харуулах эсэхийг сонгох боломжтой боллоо. Мөн Виджет бүрийн хэлбэр, арын өнгө, тунгалаг байдлыг ч тохиргоогоор удирдах боломжтой.
Түгжээтэй дэлгэц болон үргэлж асаалттай дэлгэц
Now bar ашиглан чухал ажлуудаа үргэлж хяналтдаа байлгаарай;
Гар утасныхаа түгжээг тайлаагүй байсан ч яг одоо хэрэгтэй мэдээллээ шалгаж, чухал функцүүдийг эхлүүлэх боломжтой. Түгжээтэй дэлгэцийн доод хэсэгт байрлах Now bar дээр таны идэвхтэй үйлдлүүд харагдах бөгөөд гол мэдээллийг хурдан шалгах боломжтой. Үүнд медиа удирдлага, Секунд хэмжигч, Таймер, Дуу бичигч, Samsung Health болон бусад мэдээлэл орно.14
Цагаа өөрийн хүссэнээр харагдуулаарай
Lock дэлгэцийн цагны шинэ хэв маягуудыг туршаад үзээрэй. Стандарт цагны шугамын зузааныг өөрчилж, эсвэл хөдөлгөөнт шинэ загваруудаас сонгон өөрийн хэв маягт тааруулан тохируулах боломжтой. Мөн цагны хэмжээг дурын хэмжээгээр өөрчилж, дэлгэц дээр хүссэн байршилдаа чирч тавих боломжтой.
Илүү олон виджет болон товчлол
Гар утас түгжээтэй байсан ч илүү их мэдээлэл үзэж, илүү их үйлдэл хийх боломжтой боллоо. Gallery-ээс зураг болон стори харуулах виджет нэмэх эсвэл хурдан гүйлгээд QR код уншигчийг нээх товчлолыг туршаад үзээрэй.
Шуурхай самбар болон мэдэгдлүүд
Мэдэгдлийн самбар болон шуурхай самбарыг тусад нь ашиглах
IШаардлагатай самбараа илүү өргөн зайтай, илүү хурдан ашиглаарай. Дэлгэцийн баруун дээд булангаас доош гүйлгэхэд Quick Settings самбар нээгдэнэ. Харин дэлгэцийн бусад дээд хэсгээс доош гүйлгэхэд Notification самбар гарч ирнэ.
Шуурхай самбараа өөрийн хүссэнээр тохируулаарай
Тохиргооны самбарыг өөрийн хэрэгцээнд тохируулан зохион байгуул. Quick Panel-ийн дээд хэсэгт байрлах харандаа зураг дээр дарж Edit горимд орон, товчлуурууд болон хяналтуудыг хүссэнээрээ дээш доош байрлуул.
Шууд мэдэгдлүүд
Яг одоо болж буй үйлдлүүдээ алдалгүй хянаарай. Live мэдэгдлүүд нь таймер, дуу бичлэг, дасгал хөдөлгөөн зэрэг үргэлжилж буй үйлдлүүдийн явцыг харуулж, холбогдох үйлдлийг шууд хийх боломжийг олгоно. Эдгээр мэдэгдлүүд нь Lock дэлгэцийн Now Bar, статусын мөр болон мэдэгдлийн самбарын дээд хэсэгт харагдана.
Шинэ мэдэгдлийн байршил
Мэдэгдлийн icon одоо таны Home дэлгэц дээрх аппын icon-тай ижил болсон тул аль апп мэдэгдэл илгээснийг таних илүү хялбар боллоо. Бүлэглэгдсэн мэдэгдлүүд картуудын багц хэлбэрээр харагдах бөгөөд тухайн багцыг товшсоноор бүх мэдэгдэл дэлгэрэнгүй харагдана.
Хором бүрийг төгс буулгахад илүү хялбар болсон
Шинэ Камерын байршил
Камерын товчлуурууд, удирдлагууд болон горимуудыг дахин зохион байгуулснаар хэрэгтэй функцээ олоход хялбар болж, зураг авах болон видео бичих үеийн харагдац илүү тод, цэгцтэй болсон.
Горим сонголтын сайжруулалт
More modes цэсийг дахин зохион байгуулсан. Одоо дэлгэцийн бүх талбарыг бөглөн, камерыг хаахын оронд дэлгэцийн доод хэсгийг л хаадаг жижиг поп-ап -аас горимыг сонгох боломжтой болсон.
Сайжруулсан томруулах удирдлагаs
Зөв томруулалтын түвшинг сонгох нь урьд өмнөхөөсөө илүү хялбар боллоо. 2x томруулалтын товч үндсэн байдлаар нэмэгдсэн бөгөөд линз сонгосны дараа бусад томруулалтын сонголтууд автоматаар харагдана.
Шинэчлэгдсэн шүүлтүүр
Камерын шүүлтүүрүүдийг бүрэн шинэчиллээ. Шинэ шүүлтүүрүүд нэмэгдэж, өмнөх шүүлтүүрүүд илүү сайжирсан. Бүр нэг шүүлтүүр дээр хүртэл гэрэлттэл, өнгөний хэм, тод байдал болон хурц тод байдлыг нарийн тохируулах боломжтой тул хүссэн төрхөө илүү хялбар гаргаж авна. Мөн та өөрийн сонгосон зургийн хэв маяг, уур амьсгалд тохируулан хувийн шүүлтүүр ч үүсгэж болно.
Гэрэл тусгалын тохиргоог горим бүрд хадгалах
Камерын хурдан тохиргооноос Exposure тохиргоог ашиглан зургаа хэр тод эсвэл бараан байхыг удирдаарай. Тухайн горимд тохируулсан гэрэл тусгалын утга дараа нь горим сольсон ч хадгалагдах учир буцаж ирэхэд өмнөхөөрөө байна.
Сайжруулсан Pro/Pro видео горимууд
Pro болон Pro Video горимууд илүү хялбар, цэгцтэй зохион байгуулалттай болсноор зураг авах, бичлэг хийхдээ зөвхөн тухайн агшинд төвлөрөх боломжтой боллоо. Pro Video горимд бичлэг хийх үед шинэ Zoom удирдлага гарч ирэх бөгөөд үүний тусламжтайгаар томруулалтын хурдыг нарийн хянаж, зөөлөн шилжилт хийж чадна. Мөн видеоний микрофоны тохиргоонууд хурдан тохиргоонд шилжсэнээр илүү шууд, хялбар удирдлага боломжтой болсон.
Гэрэлтүүлэг хяналтын үзүүлэлтийг ашиглан гэрлээ төгс тохируулаарай
Pro болон Pro Video горимд зориулсан шинэ Exposure монитор нь зураг болон видеоны гэрэл тусгалыг оновчтой тохируулахад тусална. Exposure хэт бага эсвэл их байгаа хэсгийг зурвасаар илэрхийлэхийн тулд Zebra Pattern-ийг сонгож, харин гэрэлтүүлгийн түвшнээс хамааран бүх элементийг өнгөөр ялган харуулахын тулд False Color горимыг ашиглаарай.15
Лог видео ашиглан дэвшилтэт засвар хийх
Log форматаар бичлэг хийснээр видеоныхоо өнгөний уусгалтыг мэргэжлийн түвшинд хянах боломжтой. Камерын тохиргооноос Log функцийг асааж, урьдчилсан үзэх байдлаар шалгаад бичлэгээ эхлүүлээрэй. Энэ функц нь Video болон Pro Video горимд ажиллана.15
Видео бичих явцад дуу хөгжим тоглуулаарай
Одоо сонсож байгаа хөгжим, подкаст эсвэл бусад аудио контентоо тасалдуулахгүйгээр бичлэг хийх боломжтой боллоо. Зөвхөн Дэвшилтэт видео тохиргоонд Audio playback-ийг асаагаарай.
Төгс агшныг зөв өнцгөөс буулгаарай
Камерын байрлалыг зөв тааруулахад танд торон шугам ба төвшин заагч тусална. Одоо та торон шугамыг хэвтээ төвшнөөс тусад нь асааж, унтрааж болохоос гадна босоо төвшнийг харуулах шинэ тохиргоо ч нэмэгдсэн.
Онцгой мөчүүдээ мэдрээрэй
Чөлөөт хэлбэрийн коллажууд
Gallery дахь урьдчилан тохируулагдсан коллажуудын загвараас хальж илүү их зүйл хийж болохоор боллоо. Одоо коллаж дахь зургийн хэмжээ, байрлал, эргэлтийг тохируулж, өөрийн өвөрмөц загварыг бүтээх боломжтой.
Түүхүүд дэх коллажуудыг засварлах
Түүх хэсгийнхээ коллажийг өөрийн хүссэнээрээ тохируулаарай. Одоо та түүхүүдэд үүсгэсэн коллажуудыг бүрэн засварлах боломжтой. Зургийг сольж, устгах эсвэл нэмэх, байрлал болон хэмжээг тохируулах боломжтой.
Таны хамгийн сайхан төрхөө харуулаарай
Нүдээ аньсан эсвэл таарамжгүй гарсан царайг илүү таалагдсан нэгээр нь солих боломжтой боллоо. Motion зураг авсан тохиолдолд хүрээ бүрийг AI шинжилж, сольж болох нүүр царайг автоматаар санал болгоно. 16,17,18,19
Хөдөлгөөнт зураг засварлах функц нь Фото Засварлагчид байгаа.
Удаан хөдөлгөөн эсвэл бумеранг гэх мэт хөдөлгөөнт зургууддаа хөгжилтэй тоглуулах эффектүүдийг хэрэглээрэй. Эффект хэрэглэсний дараа та үр дүнг шууд видео хэлбэрээр хуваалцах боломжтой16
Дэвшилтэт видео засвар
Засваруудаа хялбархан буцааж болно
Алдаа гаргахаас бүү санаа зов. Видео засварлах үед хувиргалт, шүүлтүүр, өнгөний өөрчлөлт зэрэг үйлдлүүдэд Undo болон Redo сонголтууд одоо бэлэн болсон.
Видеогоо автоматаар тайрах
Цаг хэмнэж, төвөгтэй видео засвараас зайлсхийгээрэй. Auto Trim нь видеоны хамгийн оновчтой хэсгүүдийг олж, хэрэггүй хэсгүүдийг автоматаар тайрч хаяна. Ингэснээр бичлэгээ шууд хуваалцах эсвэл цааш нь хялбархан засварлах боломжтой.
Видеондоо анимейшн хийВидеондоо анимейшн хий
Стикер болон текстэд хөгжилтэй анимэйшн эффектүүдийг Studio хэсгээс видеондоо нэмж оруулаарай. Fade in, fade out, арилгах, эргэлт болон бусад эффектүүдээс сонгож болно.
Эрүүл мэндээ удирдаарай
Анхаарлаа төвлөрүүл
Samsung Health-ийн шинэ Mindfulness функц нь өдөр тутмын стресс болон түгшүүрийг удирдахад тусална. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөө хянаж, амьсгалын дасгал болон бясалгал хийх мөн бусад олон зүйлсийг хийх боломжтой.20
Шинэ Samsung Health тэмдгүүд
Samsung Health-тай хамт эрүүл мэндийн зорилгодоо урам зоригтойгоор хүрээрэй. Эрч хүч, дасгал хөдөлгөөн, идэвхтэй байдал, хоол хүнс, усны хэрэглээ, биеийн бүтэц зэрэг олон ангилалд зориулсан шинэ медаль урамшууллуудыг цуглуулж, өөртөө сорилт тавиарай.20
Үр бүтээмжээ сайжруул
Жижгэрүүлсэн апп-уудыг урьдчилсан байдлаар харах
Нэг апп-ийн олон поп-ап цонхнуудыг жижгэрүүлсэн тохиолдолд тэдгээрийг нэг икон дээр нэгтгэнэ. Икон дээр товшсоноор апп-ийн бүх нээлттэй цонхыг урьдчилсан байдлаар харуулж, та хүссэн цонхоо хялбархан сонгох боломжтой болно.
Сэрүүлгүүдээ бүлэглээрэй
Тогтмол удирдахыг хүссэн сэрүүлгүүдээ Clock аппликейшнд бүлэглээрэй. Нэг товшилтоор тухайн бүлгийн бүх сэрүүлгийг унтраах боломжтой.
Бүх сэрүүлгийг ижил дууны түвшинд байлгаарай
Тохиргоог хялбарчлах үүднээс бүх сэрүүлэг үндсэн тохиргооны дагуу ижил дууны түвшинтэй ажиллана. Хэрэв сэрүүлэг бүрд өөр дууны хэмжээ тохируулахыг хүсвэл Clock тохиргооноос сонгох боломжтой.
Сайжруулсан файлын сонголт
Шинэ File Picker нь төрөл бүрийн апп-д файл сонгож хавсаргах процессыг илүү хялбар болгож өгнө. Хадгалах байршлууд болон ангиллуудын хооронд амархан шилжиж, урьдчилсан харагдах байдлын тусламжтайгаар зөв файлаа сонгох боломжтой.
Дадлуудын нарийвчилсан тохиргоо
Гар утсаа хүссэнээрээ “программчлах” боломжтой боллоо. Routines нь өмнөхөөсөө ч илүү хүчирхэг болсон. If-Else логик болон хувьсагч хэлбэрээр мэдээлэл авах боломж нэмэгдсэнээр таны дадлыг илүү ухаалаг, уян хатан болгоно.
Ажил болон арга хэмжээгээ төлөвлөөрэй
Календарь дахь үйл явдлуудаа хялбархнаар дахин төлөвлөөрэй
Calendar-ийн Month харагдах байдалд үйл явдлаа зүгээр л чирээд өөр өдөр дээр байршуулснаар огноог нь хялбархан өөрчилж болно.
Виджетүүд дээр тусдаа календариудыг харуулаарай
Одоо та календарь виджет дээрээ аль календарийг харуулахыг илүү нарийн хянах боломжтой боллоо. Нэг календарийг сонгож зөвхөн түүний үйл явдлыг Home дэлгэц дээр харуулах, эсвэл хоёр тусдаа виджет үүсгээд тус бүр дээр өөр өөр календарь харуулах боломжтой.
Чухал үйл явдлын өдөр хүртэлх хоногуудыг тоолоорой
Одоо календарь дээрх үйл явдалдаа зориулж хоног тоолох виджет үүсгэх нь илүү хялбар болсон. Үйл явдлын дэлгэрэнгүй хэсэгт орж, нэмэлт тохиргооноос “Хоног тоолох виджет нэмэх”-ийг сонгоорой. Ингэснээр төрсөн өдөр, ойн баяр, аялал эсвэл өөр сонгосон үйл явдлын хүртэлх хоногийг харуулсан виджет Home дэлгэц дээр гарч ирнэ.
Нэг календариас нөгөө календарь руу бүх үйл явдлуудыг шилжүүлээрэй
Үйл явдлуудыг нэг бүрчлэн шилжүүлж төвөгтэй байдалд оролгүйгээр, та одоо нэг календариас нөгөө календарьд бүх үйл явдлуудыг шилжүүлэх боломжтой болсон. Жишээ нь, гар утасны календариас Cloud дээр суурилсан календарь руу бүх үйл явдлуудыг шилжүүлэх.
Давтагдах сануулгад зориулсан илүү олон тохиргоо
Одоо давтагддаг сануулга үүсгэхдээ ганцхан огноо бус, хэд хэдэн огноог сонгож давтамжтайгаар сануулах боломжтой боллоо.
Сайжруулсан Quick add цэс
Одоо сануулгыг хурдан үүсгэх нь илүү хялбар болсон. Quick add цэс нь цаг болон байршилтай холбоотой урьдчилан тохируулсан сонголтуудыг санал болгоно.
Дууссан сануулгаа удирдаарайs
Сануулгын жагсаалтаа цэгцлэх нь одоо илүү хялбар боллоо. Шинэ тохиргоогоор дууссан сануулгуудыг тодорхой хугацааны дараа автоматаар устгах боломжтой. Мөн дууссан сануулгыг давхарлан үүсгэж, бүх мэдээллийг дахин оруулахгүйгээр дахин ашиглах боломжтой.
Холбогдоод хуваалц
Ойрхон төхөөрөмжүүдтэй хялбархан холбогдоорой
Одоо бусад Samsung төхөөрөмжүүдтэй, жишээ нь телевиз, таблет, PC, цаг, чихэвч болон бусад төхөөрөмжүүдтэй холбогдох нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хялбар болсон. Шуурхай самбарт Nearby devices дээр товшиж, таны ойр орчимд байгаа төхөөрөмжүүдийг хараад, төхөөрөмжийг утас руу чирч шууд холбогдоно уу. Мөн төхөөрөмж дээр товшиж, утсаар холбогдсон үед ашиглах боломжтой функцүүдийг харж болно. Жишээ нь, телевиз дээр товшвол Smart View эхлүүлэх сонголт харагдана.21,22,23,24
Quick Share-ийг ашиглахад тохиромжтой төхөөрөмжүүд
Хуваалцахад тохирох төхөөрөмжийг хайж цаг заваа бүү үрээрэй. Samsung бүртгэлд нэвтэрсэн төхөөрөмжүүд болон өнгөрсөн хугацаанд хуваалцаж байсан төхөөрөмжүүд жагсаалтын дээд хэсэгт харагдах бөгөөд тэдгээрийг олоход хялбар боллоо.
Интернэтээр хуваалцсаар байгаарай
Файл дамжуулалт амжилтгүй болох тухай санаа зовох шаардлагагүй. Quick Share ашиглан файлуудыг хуваалцах үед, төхөөрөмжүүд шууд дамжуулалтыг үргэлжлүүлэхийн тулд хэт холдсон бол, дамжуулалт Wi-Fi эсвэл мобайл дата ашиглан интернэтээр үргэлжлэн хийгдэнэ.
Аюулгүй байдлаа хамгаалаарай
Утсаа алдсан тохиолдолд өөрийн мэдээллээ хамгаалаарай
Хулгайн хамгаалалтын шинэ функцүүд нь гар утас хулгайд алдагдсан тохиолдолд аппликейшн болон өгөгдлүүдээ хамгаалахад тусална. Хулгай илрүүлсэн эсвэл сүлжээний холболт алдагдсан тохиолдолд дэлгэц автоматаар түгжигдэнэ, эсвэл android.com/lock хаягаар орж дэлгэцээ гараар түгжих боломжтой. Мөн нууцлалын тохиргоог өөрчлөхөөс өмнө биометрийн баталгаажуулалтыг шаарддаг болгох боломжтой.
Төхөөрөмжүүдийнхээ аюулгүй байдлын статусыг шалгаарайs
Аюулгүй байдлын эрсдэлүүдийг илрүүлж, хурдан шийдээрэй. Knox Matrix нь Samsung бүртгэлд холбогдсон дэмжигдсэн төхөөрөмжүүдийг хянаж, ямар нэгэн аюул илэрвэл хэрхэн шийдвэрлэхийг мэдэгдэх болно.
*БНХАУ улсад ажиллахгүй.
Аюулгүй байдлын эрсдэлээс хамгаалаарайs
Auto Blocker нь Maximum restrictions функц идэвхэжсэн үед кибер халдлагаас хамгаалахад бүр ч илүү үүрэг гүйцэтгэнэ. 2G сүлжээг одоо блоклодог бөгөөд гар утас хамгаалагдаагүй Wi-Fi сүлжээнд автоматаар дахин холбогдохгүй. Эдгээр хязгаарлалт нь сүлжээний тасалдал, халдлагаас урьдчилан сэргийлэхэд тусална.
Батарей ба цэнэглэлт
Эрчим хүч хэмнэх илүү олон сонголт
Утас Power Saving горимд байх үед ямар функцүүдийг хязгаарлахыг өөрөө илүү нарийн хянах боломжтой боллоо. Зөвхөн өөрт тохирох хэмжээний цэнэг хэмнэхийн тулд хэрэггүй функцүүдээ сонгон хязгаарлаарай. Power Saving асаалттай байх үед ч эдгээр тохиргоог хүссэн үедээ өөрчилж болно.
More control over battery protection
Батарей хамгаалалтыг асаах үед цэнэглэлтийн дээд хязгаарыг 80%-аас 95% хүртэл дурын түвшинд тохируулах боломжтой болсон.
Шинэ цэнэглэх эффект
Цэнэглэгч залгах үед гарч ирдэг баталгаажуулалт одоо дэлгэцийн голд бус доод хэсэгт, жижиг хэлбэрээр харагдах болсон тул ажилд саад болохгүйгээр цэнэглэлт явагдаж буйг хялбархан шалгах боломжтой.
Хүн бүрд хүртээмжтэй
Зөвхөн нэг хуруугаар томруулж, багасгаарай
Томруулах, багасгах үйлдэл илүү хялбар боллоо. Хоёр хуруу ашиглан томруулахад хүндрэлтэй хүмүүст зориулан туслах цэсээс нэг хуруугаар томруулах функцийг идэвхжүүлэх боломжтой. Дээш эсвэл баруун тийш гүйлгэж томруулаарай. Доош эсвэл зүүн тийш гүйлгэж багасгаарай.
Дэлгэцийн сайжруулсан удирдлага
Туслах цэс одоо дэлгэцийн удирдлагыг бүр ч хялбар болгож байна. Давхар товших, удаан дарах үйлдлийг одоо ганцхан товчлуур дээр дараад хийж болно. Шинэ гүйлгээний удирдлагуудын тусламжтайгаар дэлгэц дээрх эхлэл ба төгсгөлийн цэгүүдийг товшин тодорхой зайд гүйлгэх боломжтой болсон.
Хүрэлцэх үйлдлүүдээ өөрийн хэрэгцээнд тохируулs
Хамгийн тохиромжтой тохиргоог олоход туслах шинэ тестүүд нэмэгдлээ. “Touch and hold delay”, “Tap duration” болон “Ignore repeated touches” тохиргоонд зориулсан тестүүдийн тусламжтайгаар одоогийн тохиргоо тохиромжтой эсэхийг шалгаж, шаардлагатай бол сайжруулах зөвлөмж авна.
Бүр ч илүү сайжруулалт
Видеог дахин үзэх
Видео тоглуулагчид одоо видео дуусах үед эхнээс нь дахин үзэх товч гарч ирнэ. Энэ товчийг дарснаар видеог шууд эхнээс нь дахин үзэх боломжтой.
Сайжруулсан харилцагчдын жагсаалт
Илүү уялдаа холбоотой хэрэглээний төлөө Phone болон Contacts апп-д ижилхэн харилцагчийн жагсаалт харагддаг боллоо. Цэсүүд болон тохиргоонууд аль аль апп-д ижил тул хэрэгтэй зүйлээ хаанаас ч амархан олно. Харин харилцагч хайх үед хамгийн их хайсан хүмүүс хайлтын үр дүнгийн дээд хэсэгт гарч ирэх тул зөв хүнийг хурдан олоход тань тусална.
Зорчих таcалбараа Samsung pass -даа хурдан нэмээрэй
Samsung Internet-ээр дэмжигдсэн агаарын тээврийн эсвэл аяллын веб хуудсыг үзэж байх үед зорчих тасалбарыг агуулсан бол Samsung Wallet руу хурдан, хялбар нэмэх товч гарч ирнэ.
Дасгал хөдөлгөөний урьдчилсан мэдээ
Одоо гадаа гүйх, цэцэрлэгжүүлэлт хийх, майханд хонох зэрэг дасгал хөдөлгөөн хийхэд цаг агаар тохиромжтой эсэхийг хялбархан шалгах боломжтой боллоо. Weather апп-д 3 хүртэлх дасгал хөдөлгөөнийг сонгон харуулах боломжтой.
*БНХАУ улсад дэмжигдэхгүй.
Газар орны өөрчлөн тохируулсан шошго
Weather апп дээр янз бүрийн байршлыг хянахад илүү хялбар боллоо. Одоо нэмсэн байршлууддаа Гэр, Оффис, Сургууль эсвэл цаг агаар шалгахыг хүссэн бусад газруудын нэрийг өөрийн хүссэнээр өгөх боломжтой.
Тоглолтын туршлагаа сайжруулаарай
Game Booster-ийн тоглоом доторх самбар шинэчлэгдсэн бөгөөд үйл явдлаасаа гаралгүйгээр тохиргоог хурдан, хялбар өөрчлөх боломжийг олгодог болсон.25
Тоглоом бүрийг онцгой гүйцэтгэлээр тохируул
Game Booster-ээр дамжуулан одоо тоглоом бүрд тусдаа гүйцэтгэлийн тохиргоо хийх боломжтой боллоо. Зарим тоглоомыг өндөр гүйцэтгэл дээр тохируулж, харин заримд нь цэнэг хэмнэх горимыг ашиглан илүү удаан тоглох боломжтой. Өөрт хамгийн сайн тохирох тохиргоог олоорой.
- Дээрх зүйлсийн тайлбар нь одоогийн хувилбарт өмнөх хувилбаруудтай харьцуулан хийсэн сайжруулалтад үндэслэсэн болно.
- Функцүүд өөрчлөгдөж болно.
- Функцүүд болон/эсвэл контентууд төхөөрөмжийн загвар, улс/бүс нутаг, үйлчилгээний үзүүлэгчээс хамааран өөр өөр байж болно.
- Зарим функцүүдийг ашиглахын тулд Samsung бүртгэлд нэвтрэх шаардлагатай.
- Зарим функцүүдийг ашиглахын тулд сүлжээний холболт шаардлагатай байж болно.
- Galaxy AI функцүүдийг дэмжигдсэн Samsung Galaxy төхөөрөмжүүд дээр 2025 оныг дуустал үнэгүй ашиглах боломжтой. Гуравдагч талын нийлүүлж буй AI функцүүдэд өөр нөхцөл үйлчилж болно.
- Samsung нь AI функцийн гаргасан үр дүнгийн үнэн зөв, бүрэн бүтэн, найдвартай байдалд ямар нэг амлалт, баталгаа болон баталгаат хугацаа өгөхгүй.
- Galaxy AI үйлчилгээг AI ашиглах насны хязгаарлалттай зарим бүс нутагт насанд хүрээгүй хүүхэд ашиглахад хязгаарлалт тогтоож болно.
- Galaxy AI үйлчилгээг ашиглах боломжтой эсэх нь хэлнээс хамааран өөр өөр байж болно. Зарим хэл дээр хэлний багц татаж авах шаардлагатай.
- Функцийг идэвхжүүлэхийн тулд тэмдэгтийн тооны шаардлагыг хангасан байх ёстой.
- Call Transcript функц нь дуудлага хүлээн авах болон хураангуйлахын тулд сүлжээний холболт шаардлагатай байж болно. Дуудлагыг бичихтэй холбоотой орон нутгийн хуулийг дагаж мөрдөх ёстой.
- Call Transcript-ийн Summary функц ашиглах үед, хураангуй үүсгэх зорилгоор бичвэрийг Samsung болон түүний үйлчилгээ үзүүлэгчидтэй хуваалцах боломжтой. Харин тохиргоогоор дамжуулан бичлэг болон бичвэрийг төхөөрөмж дээрээ хадгалах боломжтой.
- Summary функц нь ярианы бичвэр тодорхой тооны тэмдэгтээс хэтрэхгүй, шаардлагатай хэмжээнд хүрсэн үед идэвхэжнэ. Одоогоор Samsung утас болон Voice Recorder апп урьдчилан суулгагдсан тохиолдолд ашиглах боломжтой.
- Энэ функцийг ашиглах боломжтой эсэх нь улс, бүс нутаг эсвэл хэлнээс хамааран өөр өөр байж болно.
- Үр дүн нь видео доторх дууны байдал болон видеоноос хамааран өөр өөр байж болно.
- Дуу хоолой, хөгжим, салхи, байгаль, олон хүний шуугиан зэрэг тодорхой төрлийн дууг илрүүлэх боломжтой. Гэхдээ бодит дуу илрүүлэлт нь аудионы эх үүсвэр болон видеоны нөхцөл байдлаас хамааран өөр өөр байж болно.
- Зургийг AI - аар үүсгэсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина.
- Зарим Веб хуудаснууд дэмжигдэхгүй байж болно.
- Дэмжигдсэн хэлнүүд: Солонгос, Англи (АНУ, Их Британи, Энэтхэг), Испани (Испани, Мексик), Португал (Бразил), Герман, Итали, Япон, Франц, болон Хятад.
- Gemini нь Google LLC-ийн бүртгэлтэй худалдааны тэмдэг юм. Интернэт холболт болон Google бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Үйлчилгээний боломжит байдал нь улс орон, хэл, төхөөрөмжийн загвараас хамааран өөр өөр байж болно. Зөвшөөрөгдсөн аппликейшн дээр ажиллана. Зарим функцүүд болон үр дүн нь захиалгын нөхцөлөөс хамааран өөр өөр байж болно. Зарим функц эсвэл аппликейшнийг ашиглахын тулд тохиргоо шаардагдаж болзошгүй. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
- Circle to Search нь Google LLC-ийн бүртгэлтэй худалдааны тэмдэг юм. Үйлчилгээний боломжит байдал нь улс орон, хэл, төхөөрөмжийн загвараас хамааран өөр өөр байж болно. Интернэт холболт шаардлагатай. Хэрэглэгчид Android болон Google аппликейшныг хамгийн сүүлийн хувилбар руу шинэчлэх шаардлагатай байж болзошгүй. Үр дүн нь дүрс эсвэл дууны тохирлоос хамаарч өөр өөр байж болно. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй. Утасны дуу хаасан эсэхийг илрүүлэхгүй. Үр дүн нь аудио нийцлээс хамааран өөр өөр байж болно. AI Тойм болон бусад үйлчилгээ улс болон хэлнээс хамааран өөр өөр байж болно. Энэ нь апп болон төхөөрөмжийн тохиргооноос хамаарах боломжтой.
- Galaxy Таблетууд болон Galaxy Z Fold цувралууд дээр ажиллахгүй.
- Зарим функцийн виджетүүд сүлжээний холболт болон/эсвэл Samsung бүртгэлд нэвтрэх шаардлагатай байж болно.
- Galaxy S25 цувралууд болон Galaxy S24 цувралуудад боломжтой.
- Хөдөлгөөнт зураг засварлах функцийг нь Photo Editor апп дээр ашиглах боломжтой.
- Best Face функц нь зөвхөн Motion Photo асаасан үед авсан зургууд дээр ашиглах боломжтой. Энэ функц нь шинэ нүүрний төрх үүсгэдэггүй, харин Motion Photo видеоны кадруудаас сонголт хийдэг.
- Энэ нь зураг бүрд тав хүртэлх хүнийг таних боломжтой бөгөөд тухайн хүний хувьд гурван өөр хувилбарыг санал болгох боломжтой.
- Одоогоор Galaxy S25 цуврал болон S25 FE|FE+, S24 цуврал болон S24 FE|FE+, Galaxy S23, Galaxy S23 Plus болон Ultra, Galaxy Z Fold6|Flip6 болон Z Fold5|Flip5, Galaxy A56, Galaxy Tab S10 Plus, Tab S10 Ultra болон Tab S10 FE|FE+ болон Galaxy Tab S9, Tab S9 Plus болон Tab S9 Ultra дээр ашиглах боломжтой.
- Зөвхөн биеийн ерөнхий байдлыг дэмжих зориулалттай
- Nearby devices функцийг ашиглахын тулд дараах нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай.
- Функцийн боломжит байдал: Утас, таблет эсвэл PC тань ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх бөгөөд Wi-Fi болон Bluetooth аль аль нь асаалттай байх ёстой. Galaxy Book-д Nearby devices аппликейшн Microsoft Store-оос суулгасан байх шаардлагатай бөгөөд дараах программ хангамжийн хувилбарууд шаардлагатай: Samsung Settings 6.0 эсвэл түүнээс дээш (Arm), Samsung Continuity Service 1.13 эсвэл түүнээс дээш.
- Илрүүлэх боломжтой төхөөрөмжүүд: Доорх нөхцөлийг хангасан төхөөрөмжүүд Quick panel дээрх Nearby devices товчийг дармагц илэрнэ.Galaxy утас болон таблет: Ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх ба Bluetooth асаалттай байх ёстой. Хэрэв утас эсвэл таблет One UI 4.1.1 болон Continuity Service 1.2.27 эсвэл түүнээс дээш хувилбартай бол хязгаарлагдмал функцүүд ашиглах боломжтой.
- Galaxy Book нь ижил Samsung бүртгэлд нэвтэрсэн байх, Bluetooth асаалттай байх бөгөөд Samsung Settings 6.0 эсвэл түүнээс дээш (Arm), Samsung Continuity Service 1.13 эсвэл түүнээс дээш хувилбарыг шаарддаг. Samsung телевизор, ухаалаг дэлгэц болон прожекторууд асаалттай байх бөгөөд өмнө нь Smart View эсвэл DeX ашиглан энэ утас/таблеттай нэг удаа холбогдсон байх шаардлагатай. Зөвхөн 2016 оноос хойш гарсан ТВ-үүдийг дэмжинэ. Galaxy Book төхөөрөмж дээр илрэхгүй. Galaxy Buds, ухаалаг цаг (Watches), фитнес оосор, бөгж (rings)-г Bluetooth-оор энэ утсанд хослуулсан байх шаардлагатай. Bluetooth асаалттай байх ёстой. Galaxy Buds-ийг кейснээс гаргах эсвэл кейсийг онгойлгосон байх ёстой. Galaxy Watch4 болон түүнээс дээш хувилбаруудыг дэмжинэ. Цаг, оосор болон бөгжнүүд Galaxy Book эсвэл таблет дээр илрэхгүй.
- Game Booster-ийн нийцэмж тоглоомоос хамааран ялгаатай байж болно..